loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, УТАА, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2026-11-12

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан Хот байгуулалт, дэд бүтэц, утаа, орчны бохирдлыг бууруулах ажлын хэсэг хуралдаж, 2026 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэн, 2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлаар 2026 онд төлөвлөсөн нийт 35 ажлын хэрэгжилт 88.5 хувьтай байгааг танилцуулж, ажлын үр дүн болон цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцов. Мөн 2026 оны ажлын тайланг эцэслэн боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, 2027 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.