Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Мөрөн сумын төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж байна. Тус уулзалтад Мөрөн сумын 14 багийн удирдлага, албан хаагчид болон боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хууль сахиулах, дэд бүтцийн салбарын байгууллагуудын төлөөлөл зэрэг 200 гаруй албан хаагч оролцож байна. Уулзалт нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хэлэлцэхэд чиглэж байна.
