loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ.

2026-11-05

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр нар аймгийн ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажилтан, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлтэй газар дээр нь танилцаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар төрийн албан хаагчдын ажиллах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болохыг онцолсон юм. Мөн ажилтан, албан хаагчдаас гаргасан санал хүсэлт, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлж, боломжит төсөв, нөөцөд тулгуурлан үе шаттай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.