loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“АХМАД НАСТАНД ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-10-24

🔰Ахмад настны эрүүл мэндийн бодлого нь тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл насжилтыг дэмжихэд чиглэж энэ хүрээнд “Ахмад настанд үзүүлэх цогц үнэлгээ хийх” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна. 🔰Уг үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар бодлогоор дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ахмадын хороо, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж Геронтологийн үндэсний төвийн сургагч багш нар сургалт, арга зүйн зөвлөгөө өгөв. 🔰Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахмадын асуудал хариуцсан эмч, багийн бага эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд зэрэг нийт 125 хүн хамрагдсан. 🔰Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, мөн Геронтологийн үндэсний төвийн сургалтын багийн төлөөлөл оролцлоо. 🔰Энэхүү сургалтын үр дүнд лавлагаат болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ахмад настанд цогц үнэлгээ хийх шинэ аргачлалыг эзэмшиж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл насжилтыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм. 🔰Цаашид аймгийн удирдлагууд ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, эрүүл насжилтыг дэмжих орчныг бүрдүүлэх, ахмадын өргөө болон асрамжийн төвийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.