loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2025-10-24

НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ”-г үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд Өсвөр үеийнхний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг, мэдээлэл харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяа нар хүүхдийн аж байдлын талаар мэдээлэл цуглуулахын зэрэгцээ чанарын судалгааны ярилцлага, уулзалтуудыг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хийв. 🔰Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын дарга Р.Машбат болон холбогдох байгууллагын удирдлага, мэрэгжилтнүүд оролцлоо.