loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“БҮТЭЭЛЧ ӨРХ-300” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

2026-09-17

“Бүтээлч өрх-300” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдаж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойллоо.

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр, “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бүтээлч өрх-300” хөтөлбөр нь зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадавхыг сайжруулах зорилготой юм. Хөтөлбөрт 22 сум, нэг тосгоноос тус бүр 10 өрх, Мөрөн сумаас 70 өрх буюу нийт 300 өрх хамрагдаж байна.

Хурлаар холбогдох байгууллагууд хариуцсан ажлын явц, үр дүнгээ танилцуулж, төлөвлөгөөнд туссан зургаан чиглэлийн 33 үйл ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцлээ. 2026 оны есдүгээр сарын байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 84.3 хувьтай байна.

Мөн хэрэгжилт удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд үзүүлж буй дэмжлэгийг бодит үр дүнд хүргэх чиглэлээр цаашид анхаарч ажиллахаар боллоо