loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД – 2026” НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2026-09-17

“Бүтээлч Хөвсгөлчүүд – 2026” намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн 23 сумын 403 иргэн, 34 аж ахуйн нэгж, хоршоо, 78 өрхийн үйлдвэрлэгч оролцож, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд сүү, цагаан идээ, бяслаг зэрэг нэмүү өртөг шингэсэн орон нутгийн бүтээгдэхүүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан үйлдвэрлэгчид оролцож байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг дарга үг хэлэхдээ орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний чанар, стандарт, сав баглаа боодол, брэнд, маркетинг, борлуулалтыг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Хөвсгөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг орон нутагтаа нэмэгдүүлж, дотоодын зах зээлд борлуулах, цаашлаад гадаад зах зээлд гаргах боломжийг өргөжүүлэхэд төр, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. “Хамтдаа баялгаа бүтээж, Хөвсгөлөө хөгжүүлье” уриан дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа 09 сарын 16, 17, 18 өдрүүдэд зохион байгуулагдана.