Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, бүтээн байгуулалтын чанар, стандартын хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд төрийн байгууллагууд, дэд бүтцийн салбарын байгууллагууд, барилга, зам, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч компаниуд оролцож байгаа юм. Сургалт, хэлэлцүүлгээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, санхүүгийн хяналт, барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, дэд бүтцийн шугам сүлжээ, хүртээмжтэй орчны стандарт, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байна.
