Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр боллоо. Цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн үеэр Хөвсгөл аймгаас төрөн гарсан Монгол Улсын дөрвөн Баатрын эх орон, ард түмнийхээ төлөө байгуулсан гавьяа, зүтгэлийг онцлон тэмдэглэж, тэдний үйлсийг хойч үедээ сурталчлан алдаршууллаа. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж, Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баярхүү, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр, ахмад буурлууд, хүүхэд залуусын төлөөлөл оролцож, эх оронч үзэл, ахмад үеийнхээ түүх, гавьяа зүтгэлийг хүндэтгэн дээдлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Энэхүү арга хэмжээ нь ахмад үеийнхний эх орон, ард түмэндээ зориулсан хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэхийн зэрэгцээ түүх, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

