loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЭХ НЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2026-10-23

Хөвсгөл аймагт цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн албаны дарга М.Цэрэндэжидээр ахлуулсан мэргэжлийн баг 2026 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв хамтран “Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, аймаг, сумдын 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтаар цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй, зохистой хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, цус сэлбэлтийн үед үүсэх урвал, хүндрэлээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт явуулж байна. Мөн 10 дугаар сарын 22-ны өдөр мэргэжлийн баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв болон эмнэлэг дэх цус сэлбэлтийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө. Энэхүү сургалт, үнэлгээний ажил нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, холбогдох тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангах, үнэлгээний үр дүнд гарсан санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх замаар аймгийн хэмжээнд цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах юм