loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2026-09-04

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбатаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. 

Тус ажлын хэсэг нь аймгууд дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хяналт-шинжилгээ хийх, шалган зааварчлах, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байгаа юм. 

Энэ хүрээнд дараах чиглэлээр ажиллах юм: 

Салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шалгалт хийх;

Салбар зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлт, тайлагналт, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн зориулалт, үр ашигт үнэлгээ, аудит хийх;

Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэрэгжилтийг судлах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах ажлын биелэлтийг шалган зааварчлах;

Орон нутаг дахь гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, бүх нийтийн эрх зүйн боловсрол, хүүхэд хамгаалал зэрэг тодорхой асуудлаар хэрэгжүүлж буй ажлыг үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгөх юм.