УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн “Жуулчны гудамж төсөл”-ийн зураг төсөвтэй танилцлаа. 🏗️Тус төсөл нь Мөрөн хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдад соёлын болон худалдаа үйлчилгээний тав тухтай орчин бүрдүүлэх зорилготой бөгөөд нийт 6 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй юм. 🏗️“Жуулчны гудамж төсөл” нь Мөнгөн үсгийн уулзвараас Хөвсгөл хүнс ХХК-ийн уулзвар - 1 дүгээр багийн Шунхлай ШТС хүртэлх нийт 847м газарт авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийгдэх юм.