Хөвсгөл аймгийн “Чөлөөлье” хэлэлцүүлэгт 23 сум, 1 тосгоны нийт 180 гаруй оролцогчид хамрагдаж байна. 📌Тодруулбал, Газар тариалан, хоршоо, бизнэс эрхлэгчид, хэвлэл мэдээлэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, Төрийн байгууллагын төлөөллүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон иргэд оролцож байгаа юм. 📌Хэлэлцүүлгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, YES Mongolia Хөвсгөл салбарын тэргүүн Х.Тайванбаяр удирдаж, Панелистаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Р. Машбат, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Батболд, Хүнс хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ханд, “Fin core” сургалтын төвийн багш П.Одончимэг нар ажиллаж байна.

