loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-10-30

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс өндөр эрсдэлтэй салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулагдлаа. Сургалтаар ажлын байрны эрсдэлийг таньж илрүүлэх, галын аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллах дадал хэвшлийг төлөвшүүлэх, авто тээвэр болон шатахуун хангамжийн үйл ажиллагаанд анхаарах асуудлаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, улсын байцаагчид мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, “Эрсдэлгүй Хөвсгөл” гар утасны аппликейшнээр илэрсэн эрсдэлийг мэдээлэх, шийдвэрлэлтийн явцыг хянах аргачлалыг танилцуулав. Авто тээвэр, шатахуун хангамжийн салбарын инженер, техникийн ажилтан, жолооч зэрэг нийт 81 ажилтан, албан хаагч сургалтад хамрагдав. Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр “2025 онд манай аймагт үйлдвэрлэлийн 16 осол бүртгэгдсэн бол 2026 онд 20 осол бүртгэгдсэн байна. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, осол, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, Ажил олгогч нар анхаарах шаардлагатайг онцоллоо. Энэхүү сургалт нь өндөр эрсдэлтэй салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллах зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх, улмаар ажлын байрны осол, эрсдэлийг бууруулахад чиглэж байна.