loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2026-10-05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж болон аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарт хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Монгол хүн бүр үндэсний түүх, соёлоо дээдлэн, эв нэгдлийг сахин хамгаалж, хойч үедээ түүхэн уламжлалаа өвлүүлэн үлдээх нь энэхүү үйл ажиллагааны гол утга учир юм.