📖МУГБ Т.Доржжүгдэрийн нэрэмжит төрөлжсөн сургалттай “Авьяас” сургууль нь Монгол Улсын “Боловсрол” үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлэх, хөгжил төлөвшлийг дэмжих, цаашид суралцах чиг баримжааг тодорхойлохын зэрэгцээ Хөвсгөл нутгийн зургаан ястны өв соёлыг өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор орон нутгийн хүүхэд багачуудын эрэлт хэрэгцээ, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн 2010 онд байгуулагдсан юм. 🎶Өдгөө тус сургууль нь урлагийн 15 төрөлжсөн сургалттайгаар 36 бүлэгт 912 сурагч суралцаж, 67 багш, 3 сургалтын менежер, 1 нийгмийн ажилтан, 1 сэтгэл зүйч, 24 ажилтан албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. 🔰Сургуулийн 15 жилийн ойн баярыг тохиолдуулан сургалтын үйл ажиллагаа болон ойн баярын үйл ажиллагааг зохион байгуулахад аймгийн Засаг даргын зүгээс 2,000,000 (хоёр сая) төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 🔰Хоймор нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлж, зөв төлөвшүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй “Авьяас” сургуулийн удирдлагын баг, багш, ажилтан албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсэж, сурах, сургах ариун үйлс нь үргэлж амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
