Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр нар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд албан томилолтоор ажиллаж Ардын олон улсын эмнэлэгтэй нь хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн иргэд ӨМӨЗО-ы Ардын эмнэлэгт орчин үеийн оношилгоо, эмчилгээ болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд гадаад улсад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, дэвшилтэт технологи, шинэ арга барил суралцах нөхцөл бүрдэж байна.