loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХОЙД БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА.

2026-06-12

Төрийн байгууллагын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд тулгарч буй нийтлэг асуудал, зөрчил, төрийн бүтээмж болон процессын дахин инженерчлэлийн ач холбогдлын талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өгч, арга зүйн зөвлөмж хүргэх зорилгоор Хойд бүсийн төрийн албан хаагчдын уулзалт Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна. Уулзалтад Хөвсгөл, Орхон, Булган аймгийн төр захиргааны байгууллагын албан хаагчид, төрийн байгууллагуудын төлөөлөл болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын баг хамт олон оролцож байна. Арга хэмжээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үйлчилгээний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Мөн төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг боловсронгуй болгох, давхардал, шат дамжлагыг бууруулах, ажил үүргийн уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, сайн туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүлж байна.