loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-06-12

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Ц.Гансүх, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, Цагаан-Үүр, Арбулаг, Улаан-Уул сумдын Засаг дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд Нийслэлийн өмчит Хөрөнгө оруулалт, менежмент Үндэсний зөвлөх компани (UBIM)-ийн удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа. Цахим уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, хөрөнгө оруулалтын сургалт, судалгаа, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй ярилцлаа. Мөн Хөвсгөл аймагт цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний чиглэлээр мэдээлэл солилцож, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгдэв