loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН 640 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА, СПОРТ ЗААЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

2026-11-06

Монгол Улсын 2022–2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга болон спорт заалны барилга угсралтын ажил бүрэн дууслаа. 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах шийдвэр гарган, үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн хүлээн авсан байна. Сургуулийн барилгын зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Идэр Чандмант” ХХК гүйцэтгэжээ. Шинэ сургуулийн барилга, спорт заал ашиглалтад орсноор Галт сумын хүүхэд, багачууд орчин үеийн шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай орчинд суралцаж, бие бялдраа хөгжүүлэх боломж бүрдэж байна