loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Завхан аймгийн прокурорын газраас Эрүү, зөрчил шалган, шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах, хэрэгжүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль хяналтын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эрх бүхий албан тушаалтны хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Завхан аймгийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний Эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь ажилтан, референт Ч.Наранхүү, Завхан аймаг дахь цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч нар, Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнууд оролцов. Хэлэлцүүлгээс байгууллагуудаас гаргасан санал, дэвшүүлсэн асуудлаар “Эрүү шүүлт, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр “Зөвлөмж” гаргахаар шийдвэрлэж, “хүний түр саатуулах, албадан саатуулах байрны асуудлаар, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл зэрэг зарим тулгамдаж байгаа асуудал, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах” талаар эрх бүхий байгууллагад санал, танилцуулга хүргүүлэхээр шийдвэрлэжээ.