loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“МОГОЙН ГОЛ” КОМПАНИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ | HuduuMN

“МОГОЙН ГОЛ” КОМПАНИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2026-11-16

“МОГОЙН ГОЛ” КОМПАНИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Аймгийн Засаг даргын орлогч Х.Лүндээжанцан холбогдох албан хаагчид, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудын хамтаар “Могойн гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтохтой уулзалт хийв.

Тус компани 2026-2027 оны өвөл Завхан, Хөвсгөл аймгууд болон “Тосон энержи” ХХК-д нүүрс нийлүүлэхээр гэрээ хийсэн ба нүүрсний хангалт хэвийн үргэлжилнэ гэлээ.

Уулзалтаар Завхан аймагт нийлүүлэх нүүрсний хэмжээ, үнэ, чанар, татан авалтын асуудлуудаар ярилцав.

Компанийн зүгээс шатахуун, түлшний нэмэгдлээс шалтгаалж нүүрсний үнэ нэмэгдэх төлөвтэй байгааг хэллээ. 

Аймаг орон нутгаас энэ өвлийн хэрэгцээний нүүрсний эхний ээлжийн санхүүжилтийг “Могойн гол” ХК-д шилжүүлээд байна.