loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БООМТЫН СЭРГЭЛТИЙН АЙМГИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА | HuduuMN

БООМТЫН СЭРГЭЛТИЙН АЙМГИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА

БООМТЫН СЭРГЭЛТИЙН АЙМГИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын Их Хурлын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг Завхан аймагт эрчимжүүлэх, Арц суурь боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох зорилгоор Боомтын сэргэлтийн дэд хороог аймагтаа байгуулсан. Аймгийн Засаг даргын гадаад харилцаа, хилийн боомтын зөвлөх З.Хүрэлбаатараар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй уг дэд хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Дэд хороо Экспорт-үйлдвэрлэл, Импорт, Аялал жуулчлал-тээвэр логистик, хууль эрх зүй гэсэн чиглэлүүдийг баримтлан ажиллана. Аймгийн Засаг дарга хурлын үеэр хэлэхдээ: -Арц суурь боомтын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, Олон улсын зэрэглэлтэй болгох нь Завхан аймгийн бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг дээшлүүлэх, хямд чанартай бараа материал, хүнсээр иргэдээ хангах, татварын бааз суурь, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгохын тулд дэд хороо идэвх чармайлттай, үр дүнтэй ажиллах шаардлагатай гэдгийг онцлоод, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөв.