МОНГОЛ УЛСАД ОРЧИН ҮЕИЙН ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛ, ЗАВХАН АЙМАГТ ЭМ ХАНГАМЖИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 87 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА Ойн баярын үйл ажиллагааны хүрээнд аймгийн “Эмийн холбоо” 2 өдрийн арга хэмжээг зохион байгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс дэмжиж, хамтран ажиллалаа. Эм зүйн салбарын түүхэн хөгжил, ололт, амжилт цаашдын чиг хандлага сэдвийн хүрээнд чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, 100 гаруй эмч, мэргэжилтэн эм зүйчид хамрагдсан байна. Баярын хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Улам-Оргих, Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Наранбат нар оролцож, түүхэн цаг хугацааны туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, эм хангамжийн үйлчилгээг чанартай , хүртээмжтэй хүргэж буй орчин цагийн эм зүйн салбарын хамт олонд баяр хүргэж, "Аймгийн хүндэт тэмдэг”, "Аймгийн 100 жилийн ойн медаль"-аар шагнаж урамшуулав. 👏 2022 оны статистик мэдээгээр Монгол Улсын эм зүйн салбарт 2800 гаруй Эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 82,7 хувь буюу 2335 эмийн сан, 336 Эм ханган нийлүүлэх байгууллага, 26 эмийн үйлдвэрт 13 мянга гаруй ажилтан ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллага 4, эмийн сан 27, эргэлтийн эмийн сан 20, эмнэлгийн дотор эмийн сан, нийтдээ 60 эмийн байгууллагад 150 гаруй эм зүйч, албан хаагч ажиллаж байна.
Төсөөтэй мэдээ
2024.12.03