“ОЮУТАН ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2024 онд орон нутагт хэрэгжих "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын Цэргийн ерөнхий бэлтгэл сургалт эхэллээ. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Гэрэл-Од оролцож, сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүнд амжилт хүсэж, үүрэг чиглэл өглөө. Энэ онд МУИС-ийн Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль, Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллеж зэрэг сургуулиудаас оюутан, суралцагчид хамрагдахаар бүртгүүлээд байна. “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын шаардлага хангасан оюутан суралцагчид эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт өгч тэнцсэнээр Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад хамрагдах эрхтэй болдог. Сургалтын бүрэлдэхүүн 4 сарын хугацаанд 2 шатны цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшиж, бэлтгэлээр халагдана. ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ
Төсөөтэй мэдээ
2024.12.03