
“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЕНЕРАЛУУДЫН ТАЛБАЙД БОЛСОН ЮМ
Монгол орон даяар энэ өдрүүдэд Соёлын сэргэлт аян үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-ний өдөр аймгийн төв Улиастай суманд Соёлын сэргэлт-2023 аяны нээлтийн үйл ажиллагаа Генералуудын талбайд болсон. Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн болон аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, Соёлын газрын дарга М.Нямдорж нарын албаны хүмүүс оролцлоо.
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой тус аян 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймагт үргэлжилнэ.
Аяны хүрээнд орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.