loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮҮХДИЙН ЭРХ- ЗӨВ ТУСГАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН ЯВАГДАЖ БАЙНА | HuduuMN

“ХҮҮХДИЙН ЭРХ- ЗӨВ ТУСГАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН ЯВАГДАЖ БАЙНА

2025-04-28

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хамгаалуулах эрхийг хангах, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох, холбогдохоос урьдчилан сэргийлэх,  хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сэргийлэх зорилгоор Завхан аймгийн Прокурорын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран “Хүүхдийн эрх-Зөв тусгал” нөлөөлийн аяныг зохион байгуулж байна. 

Нөлөөлийн аяны нээлтийн арга хэмжээ “Гэрэлт гудамж"-д 4 дүгээр сарын 24-ны  болж, хүүхэд багачууд, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид хамрагдлаа. 

Энэ оны 11 дүгээр сард дуусах уг аяны хүрээнд нээлттэй өдөрлөгүүд, хэлэлцүүлэг, уралдаан, тэмцээн, хяналт шалгалт, сургалт, сурталчилгаа зэргийг зохион байгуулна.

Та бүхэн хүүхдийн эрхийг хангахад дэмжин хамтран ажиллаж https://www.facebook.com/profile.php?id=61575247594805 хуудсанд нэгдээрэй. 

Хүүхдийн эрхийг хангахад хүн бүрийн оролцоо чухал.