loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ДАВААХҮҮГИЙН САНААЧИЛГААР “ЭРҮҮЛ ШҮД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ДАВААХҮҮГИЙН САНААЧИЛГААР “ЭРҮҮЛ ШҮД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ДАВААХҮҮГИЙН САНААЧИЛГААР “ЭРҮҮЛ ШҮД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Арга хэмжээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл сумын ЕБ-ын сургуулийн 1,2 дугаар ангийн 502 хүүхдэд шүдний үзлэгийг хийж, холбогдох арга хэмжээг авлаа. Эцэг эхийн төлөөлөл, багш, суралцагч 700 гаруй хүнд шүдийг зөв угаах дадлага сургалтыг хийж, “Шүдээ хэрхэн зөв угааж сурсан бэ” сэдвийн хүрээнд 5 өртөөгөөр тэмцээнийг зохион байгуулж, тэргүүлсэн 3 баг, 3 хүүхдийг шагнаж урамшуулан, оролцогч хүүхэд бүрд хичээлийн хэрэглэгдэхүүнийг олгожээ. Үзлэгийн дүнгээр шүд цоорох өвчин 386 буюу 85,3 хувь байгаа бол эрүүл шүдтэй хүүхэд 66 буюу 14,7 хувь байна. Хүүхдүүдийн 5 орчим хувь нь төрөлхийн зуултын гажигтай, 21 хувь буюу 96 хүүхэд хэл болон уруулын хөвч богино гэсэн мэргэжлийн эмчийн дүгнэлт гарчээ.