loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” уулзалт зохион байгууллаа. Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах салбар зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаварлан гадуурхалтыг нийгмийн бүх шатанд арилгах болон төрийн албан хаагчдын мэдлэг, хандлага, ёс зүйг сайжруулахад анхаарч ажиллахыг төрийн бүх байгууллагуудад чиглэл болгохыг хүслээ.