БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АДУУЧИН ТЭМЦЭЭНИЙ ДЭЭЛТЭЙ БӨХИЙН БАРИЛДААНД ЯРУУ СУМЫН ХАРЬЯАТ Э.АМГАЛАНБААТАР ТҮРҮҮЛЭВ
Тэмцээний дээлтэй бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат Э.Амгаланбаатар, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын харьяат Ш.Харжаубай, Ховд аймгийн Буянт сумын харьяат Б.Дөлбаяр, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат О.Бат-Эрдэнэ нар шөвгийн дөрөвт үлдэж Завхан аймгийн Яруу сумын харьяат Э.Амгаланбаатар түрүүлж, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын харьяат Ш.Харжаубай үзүүрлэв.
Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар гардуулан өгч баяр хүргэлээ.