loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2026-10-26

ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Энэ удаагийн хурлаар хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймагт 2026 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүн, анхаарах асуудлууд, цаашдын зорилтыг хэлэлцлээ.

Зөвлөлийн хуралд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баярсайхан, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Өнөрбаяр болон гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сумдын Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хурлын үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баярсайхан Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний ерөнхий танилцуулага, мэдээллийг хийж Завхан аймаг хүүхдийн эрхийн ямар асуудлууд дээр анхаарах шаардлагатайг онцолж ярив.

Хурлын төгсгөлд “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх аймгийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхойллоо.