loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЗАВХАН АЙМАГТ ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-02-19

Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы 2025 оны 07 дугаар тушаалын хүрээнд "Завхан аймгийн хоршоологчдын зөвлөгөөн" 2 дугаар сарын 19-нд аймгийн төв Улиастай хотод зохион байгуулагдах гэж байна.

Зөвлөгөөн зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзаж Шинэ хоршоо хөдөлгөөнийг Завхан аймагт эрчимжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар ярилцлаа.

Тус зөвлөгөөнд Завхан аймгийн 24 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцоно.

Ерөнхий зохион байгуулагч:

1. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо

2. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

3. Зээлийн батлан даалтын сан

Хамтран зохион байгуулагч:

1.  Жижиг, дунд үйлдвэрийн газар

2. Үндэсний давхар даатгал хувьцаат компани

3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

4. Татварын ерөнхий газар

5. Төрийн банк

6. Хаан банк