loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2023 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖЭЭР ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ДАЙЧИД АЛБАА ХААГААД ИРЛЭЭ | HuduuMN

2023 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖЭЭР ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ДАЙЧИД АЛБАА ХААГААД ИРЛЭЭ

2024-10-17

2023 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн алба хаасан дайчдыг хүлээн авах ажиллагааг Л.Ванганы нэрэмжит Хөгжимт Жүжгийн Театрт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Гэрэлт-од, аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, цэрэг дайчдын эцэг эх, ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Албаа нэр төртэй хаасан дайчдад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил баяр хүргэж талархлын бичиг гардуулав. Энэ үеэр Хөгжимт Жүжгийн Театрын уран бүтээлчид уран бүтээлээ толилууллаа.

Мөн арга хэмжээний үеэр 2024 оны 1, 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг орон нутагтаа зохион байгуулахад идэвх санаачлагатай ажилласан 5 сумдын ЗДТГ-ын дарга нарт Өргөмжлөл хадгалуулж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Түүнчлэн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газраас ажлын байрны танилцуулга хийж, мэдээлэл өгөх арга хэмжээ болсон юм.