loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🏨🩺Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрэгтэйчүүдийн кабинет”-ыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа | HuduuMN

🏨🩺Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрэгтэйчүүдийн кабинет”-ыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа

2023-06-09

👨‍⚕️🚑Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл чийрэг монгол хүн” зорилтод арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 👩‍⚕️🩺Энэ ажлын хүрээнд 2022 оноос эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн дэргэд Эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулан мэргэжлийн эмч, сувилагчаар ханган, мэргэшүүлэн сургаж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулсан ээлтэй үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэж байна. 🏨Аймгийн Засаг даргын зүгээс “Эрэгтэйчүүдийн кабинет”-ийн үйл ажиллагааг дэмжин, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөгөөр 12 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр ханган ажиллалаа. 👨‍⚕️🏨Эрэгтэйчүүдийн кабинет нь эрэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийж, зөвлөгөө өгөн, эрэгтэйчүүдйин эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон түрүү булчирхайн дурангийн хагалгааг хийж байна.