loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026-04-21

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ISO 9001:2016 стандартыг ЗДТГ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлын эхлэл болгож “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын ахлах зөвлөх Ц.Хишигжаргал алба хаагчдад стандартын танилцуулга, сургалтыг зохион байгуулав.

Стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд байгууллагын удирдлага, алба хаагчдад стандартын мэдлэг олгох, байгууллагын үйл ажиллагаанд зөрүүгийн шинжилгээ хийх, ажлын хэсэг байгуулж, багийн зохион байгуулалтыг тодорхойлох, нэвтрүүлэлтийн ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах зэрэг ажлуудыг эхлэж хийхээр төлөвлөөд байна.

Цаашид аймгийн бүх төрийн байгууллагуудад ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.