loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯНТЭС СУМЫН ЗАЙГАЛ БАГИЙН МАЛЧИН НОРОВСАМБЫН БАТБОЛД “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО | HuduuMN

БАЯНТЭС СУМЫН ЗАЙГАЛ БАГИЙН МАЛЧИН НОРОВСАМБЫН БАТБОЛД “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО

2025-03-17

Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны хамтарсан “Алтан төлийн эзэн” шагналаар Баянтэс сумын Зайгал багийн малчин Н.Батболд, гэргий Г.Нямцэрэн нар шагнагдлаа. Тэдний шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Лүндээжанцан, Баянтэс сумын ИТХ-ын дарга Г.Намсан нар Дугуйн өвөлжөөнд нь гардуулан өглөө.

Н.Батболд 1990 оноос мал аж ахуй эрхэлж байна. Тэднийх малаа 5 төрлөөр нь өсгөн үржүүлж, 2000 онд “Сумын аварга тэмээчин”, 2009 онд “Сумын сайн малчин”, 2018 онд “Аймгийн аварга малчин”, 2022 онд “Сумын мянгат малчин” шагналаар шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлжээ. 

Н.Батболдын бог мал төллөж эхэлжээ.