loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАВХАН АЙМАГТ “ОРОН НУТАГТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА | HuduuMN

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАВХАН АЙМАГТ “ОРОН НУТАГТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2026-06-11

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС ЗАВХАН АЙМАГТ “ОРОН НУТАГТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эдийн засаг, хөгжлийн сайдтай хийсэн аймгийн Засаг даргын 2026 оны хамтран ажиллах гэрээнд:

-Орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг гаргаж ИТХ-аар хэлэлцүүлэх,

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн түншлэлийн төслийн санал гаргагчдад мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх гэсэн заалтуудыг тусгасан.

Энэхүү гэрээний хүрээнд  холбогдох журам аргачлалын дагуу түншлэлийн төслүүдэд урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээг хэрхэн хийх, түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсвийн эрсдэлийн үнэлгээг хянах, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг тооцох чиглэлээр холбогдогч талуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яамны ахлах шинжээч Э.Ган-Эрдэнэ удирдан явуулж байна.