ЁС ЗҮЙ, ЖЕНДЕР, ХҮНИЙ ЭРХ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО. Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд “Гамшигийн эрсдлийг бууруулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл өгч, аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан “Улиастай сумд үер, газар хөдлөлтийн гамшгийн нарийвчилсан үнэлгээ хийх” ажлын гүйцэтгэлийг танилцуулав.
Мөн аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлсэн, зохион байгуулсан ажил”-ыг тайлагнаж, “ Нэг цэгийн үйлчилгээ”-ний эрх зүйч, сэтгэл зүйч нар үйл ажиллагааны мэдээллээ өглөө.
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг, аймгийн шашны байгууллагуудад холбогдох хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж буй мэдээлэлтэй танилцаж, зөвлөмж чиглэл өгөх ажлыг зохион байгуулав.