Төрийн захиргааны албан тушаалд шинээр томилогдсон төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Энэ удаад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг 8 байгууллагын 14 албан хаагч, 11 сумын 18 албан хаагч тангаргаа өргөв.
Ёслолын ажиллагааг аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга Т.Рэнчинванжил нээж, алба хаагчдад Монгол Улсын хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг чанд сахин, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг үүрэг болголоо.
Мөн энэ үеэр Төрийн алба хаагчдыг чадавхжуулах, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтыг амжилттай төгссөн 14 алба хаагчдад гэрчилгээг олгов.