loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ЭХ ОРОНЧ 10000" ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН  СУРГАЛТ БОЛЛОО | HuduuMN

"ЭХ ОРОНЧ 10000" ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2025-11-25

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэд, залуучуудад Эх оронч үзэл, Үндэсний бахархлыг таниулах, мэдүүлэн төлөвшүүлэх, эх орноо хайрлан хамгаалах, цэцэглэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг тэргүүнд ухамсарлуулж, Эх орон, Тусгаар тогтнол, Эх хэл, Үндэсний түүх, соёлоо мэдэн бахархах, өвлөн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо эзний ёсоор хамгаалах үзэл сурталыг хүчжүүлэн таниулж итгэл үнэмшлийг дархлаажуулан аливаад хандах эерэг хандлагатай эрүүл чийрэг шинэ үеийг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн “Эх оронч 10000” төслийн сургалт Завхан аймагт боллоо.

Сургалтад Улиастай сумын Ерөнхий боловсролын 6 сургуулийн 11,12 дугаар ангийн 200 сурагч хамрагдав.