“ЭХ ОРОНЧ МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний сургалт, өдөрлөг зохион байгуулагдана.
2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр
10:00–15:00 цагт
Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт
Өдөрлөгийн хүрээнд:
Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн талаар мэдээлэл
Зэвсэгт хүчний 325 дугаар анги, ОБГ, ЦГ, ШШГГ, ШШХ-ийн зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэн
Цэргийн төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг
Дотор, мэдрэлийн үзлэг
Гэмтэл, мэс заслын үзлэг
Яаралтай тусламжийн зөвлөгөө, үйлчилгээ
Зүрхний бичлэг
Хэвлийн ЭХО шинжилгээ
В, С вирусын шинжилгээ
Шээсний шинжилгээ
Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ /МАА, Зэвсэгт хүчинд алба хаасан лавлагаа, дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа, Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа/
“Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат кино
Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт
“Монгол Улсын тусгаар тогтнол, Чөлөөлөх дайны ач холбогдол” лекц зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
Иргэд, хүүхэд, залуучууд та бүхнийг хүрэлцэн ирж, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.