Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
“Иргэний андгай өргөх ёслол”-д 16 настай 25 сурагч оролцож “Иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.