loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ WWW.EGAZAR.GOV.MN-ЭЭС ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ WWW.EGAZAR.GOV.MN-ЭЭС ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2024-04-18

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ WWW.EGAZAR.GOV.MN-ЭЭС ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Бид саяхан “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар тогтоол болон “Монгол улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох" тухай Засгийн газрын 2024 оны 137 дугаар тогтоол” гарсан талаар мэдээлж байсан. Тэгвэл та Улсын хэмжээнд 2024 онд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын мэдээлэлтэй www.egazar.gov.mn цахим хаягт хандаж дэлгэрэнгүй танилцах боломжтой боллоо. Тус газраас Засгийн газрын 136, 137 дугаар тогтоолуудад тусгагдаагүй нэгж талбаруудын мэдээллийг нийслэл, сум, дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллээс хасаж, зөвхөн тогтоолд тусгагдсан нэгж талбаруудыг www.egazar.gov.mn цахим хуудсанд харагдахаар байршуулсан болно. Та доор үзүүлсэн зааврын дагуу www.egazar.gov.mn хаягаар нэвтэрч нийслэл, сум, дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээлэлтэй танилцана уу.