
2025 оны улсын төсөвт “Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай 159.5 км авто замыг 199.4 тэрбум төгрөгөөр барих” төслийг өргөн барьсан.Үр дүнд нь Завхан аймаг ОХУ-тай шууд авто замаар холбогдоно. Энэ жил Говь-Алтай Завханы замын ажил эхэлнэ. Урагшаа БНХАУ-тай авто замаар холбогдоно. Завхан аймаг баруун бүсийн коридор замын төв зангилаа болж хөгжинө. Баруун бүсийн тээвэр ложистикийн төв болно. Алдарт 20-р бааз өөр агуулгаар өргөжин хөгжих боломж нээгдэнэ.Арц-Суурийн зам 2 жилд баригдсанаар БАЯНТЭС, БАЯНХАЙРХАН, ТЭС, АСГАТ, ТҮДЭВТЭЙ сумд МАН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу авто замтай холбогдох боломж нээгдэнэ.Завхан-Говь-Алтай зам баригдсанаар ЦАГААНХАЙРХАН, ЦАГААНЧУЛУУТ, ОТГОН, ШИЛҮҮСТЭЙ сумдыг авто замаар холбох ажил хийгдэнэ. Солонготын давааны шороон хэсгийг намсган 46.2 тэрбум төгрөгөөр хучих төсвийг 2025 оны төсвийн төсөлд өргөн барьсан. Алдарт Солонготын давааг намсган хучсанаар шороон хэсэг байнга эвдрэх, байн байн засварлах шаардлага багасана. Мөн ирэх жилийн төсөвт ДӨРВӨЛЖИН сумын Завхан голын гүүр, Хомын хоолойн гүүр, ШИЛҮҮСТЭЙ сумын Завхан голын гүүрийн зураг, ТЭЗҮ-г тусгахаар хөөцөлдөж байна. Дөрвөлжин сумын Завхан голын гүүр, Хомын хоолойн гүүр, Шилүүстэй сумын Завхан голын гүүр бол эдийн засгийг тэтгэсэн, аялал жуулчлалын төв зам дээр оршдог, биднийг түгжигдмэл байдлаас гаргах, Завханыг Говь-Алтай, Ховдын авто замуудтай холбох, орох гарах хөдөлгөөнийг эрчимжүүлэх манай аймгийн амин чухал “судас” юм билээ.