
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр 9 дүгээр дүрийн Жалханз хутагт Данзанчойживанчүг, 7 дугаар дүрийн Наро Банчэн хутагтуудтай уулзаж, Завхан аймагт шашны аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцав.
Хутагтууд Завхан нутаг зуншлага сайтай байгаад баяртай байгаагаа хэлж, хутагтуудын өлгий нутагтаа шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг дэмжиж, ажлын хэсэгт орж хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Энэ сарын 1-ний өдөр Наро Банчэн гэгээн Завхан аймгийн ард иргэдийн хүсэлтээр Очирваань хайрханыг тахиж, 3-ны өдөр зон олны сэтгэлийг амирлуулагч Дээдийн номын айлдвар хүртээсэн билээ.