loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОБЕГ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ОБЕГ-ЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-11-25

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй хуралдаж, аймгийн хэмжээний өвөлжилтийн бэлтгэл ажил нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцлаа. Аймгийн Засаг даргын 2025 оны А/104 дүгээр захирамжаар хөдөө аж ахуйн болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зам даваа нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад алба мэргэжлийн ангиудын томилгоот 2058 хүн 344 нэгж техник хэрэгсэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 97 хувь цасан бүрхүүлтэй, цасны дундаж 2-13 см.Отроор Архангай аймагт 13 өрхийн 4900 толгой мал, Баянхонгор аймагт 9 өрхийн 5500 толгой мал, Хөвсгөл аймагт 8 өрхийн 3100 толгой мал өвөлжиж байгаа бол Хилийн зурвас газарт 40 өрхийн 22 мянган толгой мал, Багахайрханы отрын бүсд 162 өрхийн 51.5 мянган толгой мал өвөлжиж хаваржина.Зудын урьдчилсан төлвөөр нийт нутгийн 2%-д нэн их, 17%-д их, 58%-д дунд, 22%-д бага, 1%-д хүндрэлгүй гэсэн судалгаа гараад байна.Хурлын төгсгөлд Хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилт хүндрэх үед хариу арга хэмжээг шуурхай авах, төрийн үйлчилгээг малчдад хүргэх ажлыг оновчтой, төлөвлөлттэй зохион байгуулах, харилцан уялдаа холбоотой ажиллахыг аймгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүдэд чиглэл болгов.Мөн УОК-оос аймгийн ЗДТГ-т өндөр хүчин чадал бүхий ковш 1, Отгон, Тэс сумдын ЗДТГ-т туулах чадвар бүхий автомашин шийдвэрлэснийг хэллээ.