loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН 2027 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛД ИРГЭД ТА БҮХЭН ЦАХИМААР ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО | HuduuMN

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН 2027 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛД ИРГЭД ТА БҮХЭН ЦАХИМААР ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2026-11-11

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН 2027 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛД ИРГЭД ТА БҮХЭН ЦАХИМААР ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Иргэн Та өөрийн амьдарч буй орон нутагт хэрэгжих төслүүдийг  дэмжих болон дэмжихгүй байдлаар саналаа өгөх зааврыг хүргэж байна.

Иргэд санал өгөхөд анхаарах алхамууд:

1. Вэб сайт руу орох: www.publicinvestment.gov.mn цахим хуудас руу хандан, баруун дээд буланд байрлах "Орон нутгийн төсөв" хэсгийг сонгоно. 

2. Нэвтрэх: Цахим хуудасны "Энд дарж нэвтэрнэ үү" товчийг дарж, ДАН (DAN) танилт нэвтрэлтийн системээр (Банкны эрх эсвэл нэг удаагийн код ашиглан) өөрийн мэдээллээр нэвтэрнэ. 

3. Зөвшөөрөл өгөх: Иргэний үнэмлэхийн мэдээлэл дамжуулах хүсэлтэд "Зөвшөөрөх" товчийг дарна. 

4. Санал өгөх: Гарч ирсэн төслүүдийн жагсаалтаас өөрийн сум, аймаг, дүүрэгт хэрэгжих төслүүдийг шүүж харан, төсөл тус бүрийн ард байрлах "Дэмжиж байна" эсвэл "Дэмжихгүй байна" гэсэн сонголтыг дарж саналаа баталгаажуулна. 

Иргэн та Орон нутгийн хөгжилд өөрийн дуу хоолойг хүргэж, идэвхтэй оролцоорой.

Таны өгсөн санал бүр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, ил тод хуваарилахад чухал үүрэгтэй.