
“РУССКИЙ ДОМ”-ЫН САЛБАР ОРОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ШИНЭ ТӨВ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТ НЭЭГДЛЭЭ Орос хэлний сургалтын төв “Русский дом” нь дэлхийн 16 оронд 30 гаруй төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай улсад 2 аймагт төвөө байгуулсны нэг нь Завхан аймаг юм. ОХУ-ын Элчин сайдын яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Улаанбаатар хот дахь “Русский дом”-ын төлөөлөгч Валерия Валирина Кильпчкова Завхан аймагт ирж шинэ төвийнхөө нээлтэд оролцов. Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ: -Монгол улс тэр тусмаа Завхан аймаг ОХУ-тай хиллэдэг. Тийм ч учраас хөрш орныхоо хэл, ёс заншил, түүхийг судлах нь чухал юм. Аймгийн Засаг даргын хувьд хүүхэд багачуудын гадаад хэлний боловсролд түлхүү анхаарч, Завхан аймгийг ирээдүйд авч явах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна гэдгээ хэлсэн юм. Мөн шинэ төвийг нээхэд тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж буй ОХУ-ын элчин сайдын яам болон бусад байгууллага, багш сурагчдад талархал илэрхийлэн амжилт хүсэв. Мөн тоног төхөөрөмж хүлээн авах баримтад гарын үсэг зурлаа. Завхан аймгийн орос хэлний сургалтын төв нь анх 2017 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 20 гаруй хүүхэд Орос, Тува улсын их дээд сургуульд амжилттай элсэн суралцуулжээ. Мөн улсын уралдаанд 6-7 удаа түрүүлж байсан амжилтыг гаргасан нь “Русский дом”-ын захиргааны талархлыг хүлээгээд байна.👏👏