loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Завхан аймгийн уулчид дэлхийн алдартай 10 дахь оргил "Эльбрус"-д амжилттай гарчээ | HuduuMN

Завхан аймгийн уулчид дэлхийн алдартай 10 дахь оргил "Эльбрус"-д амжилттай гарчээ

2025-05-26

 Завхан аймгийн уулчид Европ тивийн ноён оргил Эльбрусд өнөөдөр амжилттай авирчээ

2025 оны 5-р сарын 23-ний өдөр орон нутгийн цагаар 06.33 минутад ОХУ-ын Кабардин-Балкарид орших Европ тивийн ноён оргил Эльбрус 5642 метрийн оргилд гарсан байна

    Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубийн уулчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай авиралтыг ахалж, тус клубын уулчин С.Болор-эрдэнэ, М.Пүрэв нар амжилттай оргилд гарчээ. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай нь дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын 14 дэх нь болох “Ши ши пангма” оргилд соло авиралтыг хийж оргил дээр нь Монгол дээлтэй зогсож байсан анхны Монгол хүн юм

Эльбрус нь Кавказын нурууны хамгийн өндөр цэг, далайн түвшнээс дээш 5642 метрт өргөгдсөн, ОХУ-ын Кабардин-Балкари бүс нутагт байрладаг зүүн, баруун хос оргилтой. Дэлхийн хамгийн алдартай 10 дахь оргил юм.