loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
РУССКИЙ ДОМ”-ЫН САЛБАР ЗАВХАН АЙМГИЙН ОРОС ХЭЛНИЙ НЭМЭЛТ БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН УРАЛДААНААС ШАГНАЛ ГАРДЛАА | HuduuMN

РУССКИЙ ДОМ”-ЫН САЛБАР ЗАВХАН АЙМГИЙН ОРОС ХЭЛНИЙ НЭМЭЛТ БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН УРАЛДААНААС ШАГНАЛ ГАРДЛАА

2025-03-28

Улаанбаатар хотын “Россотрудничество” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “ Живая классика-2025” залуу уран уншигчдын Олон Улсын уралдаанд “Русскийн Дом”-ын Завхан салбарын сурагчид амжилттай оролцоод ирлээ. Тэд нийслэл, Дархан, Эрдэнэт хотуудын орос хэлний төрөлжсөн сургуулийн сурагчидтай эн тэнцүү өрсөлдөж, шагналт байр эзэлжээ.

Тэмцээнд амжилттай оролцсон Улиастай сумын Дэвшил сургуулийн 11-р ангийн сурагч Э.Будмаа, МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь ерөнхий боловсролын Ахлах сургуулийн 10-р ангийн сурагч Э.Мичидмаа, А.Уламбаяр, Дэвшил сургуулийн 7-р ангийн сурагч Г.Эрдэнэчимэг, 6-р ангийн сурагч А.Оюунбилэг нарын диплом, медалийг аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа гардуулан өгч, баяр хүргэв.

Мөн энэ тэмцээнээс Дэвшил сургуулийн 11-р ангийн сурагч Э.Будмаа “Орос хэл, уран зохиолын хичээлд онцгой идэвх зүтгэл гаргасан” номинацид шалгарчээ.

Түүнчлэн “Русский Дом” Завхан салбарын сурагчид 2025 оны 1 дүгээр сарын 20-нд зохион байгуулагдсан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн 270 жилийн ойн “Мой первый друг, мой друг бесценный” тэмцээнд онлайнаар оролцож 8 хүүхэд диплом авчээ. 

Одоогоор Агуу их ялалтын баярын 80 жилийн ойн “Наша победа” тэмцээнд оролцохоор 20 гаруй сурагч бэлтгэлээ хангаж байна.